өмнөд чолла мужийн тулд эдгээх аялал

www.jnmeditour.or.kr

홈 > эмчилгээний аялалаар > Зөвлөмж болгож буй сургалт > Жолланам аймгийн хүрээлэн буй орчны эмгэг судлалын төв

Жолланам аймгийн хүрээлэн буй орчны эмгэг судлалын төв

Хортой орчинд ядарсан бие,
ядарсан биеийг эдгээцгээе

Бусон дахь“Жолланам аймгийн хүрээлэн буй орчны эмгэг судлалын төв”

Жолланам аймгийн хүрээлэн буй орчны эмгэг судлалын төв нь дэлхийн дулаарал, аж үйлдвэржилт, европ маягийн хооллолт зэрэг жил ирэх тусам нэмэгдэж буй хүрээлэн буй орчноос үүсэлтэй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх болон түүнийг хянах зорилгоор байгуулагдсан Жолланам аймаг дахь байгальд ээлтэй алжаал тайлах төв юм.
Арьсны үрэвсэл харшил зэрэг хүрээлэн буй орчны эмгэгүүдийн талаар зөв ойлголт өгөх, мэдээллээр хангах сургалт явуулах, хүүхдүүдэд зориулсан сонирхолтой хөтөлбөрийг зохион байгуулах болон бусад олон хөтөлбөрүүдийг байнга санаачилж хэрэгжүүлдэг.
Ялангуяа байгальд ээлтэй материал ашиглаж барьсан амралтын өрөө, ногоон цайтай банн, шар шороон саун, хүчилтөрөгчийн өрөөгөөр үйлчлүүлж бие, оюунаа орчны бохирдлоос цэвэрлэж, эмчилж мөн сэргээх боломжтой хамгийн таатай газар билээ.

 

 

Үзэх зүйл & хоол

Жэ Ам уулын амралт сувилал

Жэ Ам уул нь далайн түвшнээс дээш 807 метр өргөгдсөн бөгөөд уулын хавцал дундуур урсах гол нь Сомжин уулаас эх авдаг, ид халуун зуны өдрүүдэд ч сэрүү татам хүйтэн байдаг нь зуны амрагчдыг өөртөө татдаг.
Жил бүр амралтын газраа шинэчилж засдаг ба машины зогсоол, гадаа байрлах усан бассейн, ой доторх амралтын 24 байшин, хамгийн орчин үеийн заслаар тохижуулсан гэр бүлийн сууц хэлбэрийн 11 байр мөн ой доторх амралтын 12 өрөөтэй.

 

Бусоны ногооны цайны талбай

нь уул ус нь тэгширсэн байгалийн цогцолбор газарт байрлах бөгөөд цайны талбайгаас гадна агар, хуш гэх мэт 3 сая гаруй мод, буут сөөгтэйгээрээ алдартай.

 

Бусоны ногоон цай

Уул ус, нуур далай хослосон эх газар хийгээд далайн чийглэг уур амьсгалыг аль алийг нь мэдэрч болох Бусон тосгон бол цайны ургамлын албай нь танд 100% сэтгэл ханамж өгнө.
Ногоон цай нь витамин С маш баялаг төдийгүй бусад цайтай харьцуулахад хавдар эсрэг хамгийн хүчтэй тэмцэгч гэдэг нь хэдийн мэдэгдсэн билээ.

 

Болггюү дун

Дун өөртөө 23%-ийн уураг агуулдаг мөн зайлшгүй шаардлагатай амин, никотин, хистидин зэрэг чухал хүчлээр баялаг юм. Ялангуяа таурин болон бета амин хүчил ихээр агуулдаг учир архинаас үүдэлтэй элэгний хорыг гадагшлуулахад маш үр дүнтэй бөгөөд мөн далайн гаралтай бүтээгдэхүүн дотроос витамин В12, төмөр, кобальт ихтэй учир эмэгтэйчүүд болон өндөр настнуудын өвөл зайлшгүй идэх ёстой хүнсний нэг байдаг.

 

TOP