өмнөд чолла мужийн тулд эдгээх аялал

www.jnmeditour.or.kr

홈 > эмчилгээний аялалаар > Зөвлөмж болгож буй сургалт > Жанхын,Жансон Агар модны ой

Жанхын,Жансон Агар модны ой

Ой модоор зугаалж сэтгэлээ тайвшруулья

Агар мод нь питонсайд хэмээх бодис үүсгэдэг бөгөөд энэ бодис нь диатез болон стрэссийг тайлдаг бөгөөд дархлааг сайжруулна.

Жанхын агар модны ой Үүдлэнд

Цэвэр байгалтай Өмнөд Чолла аймагийн Жанхын гүнд байрладаг. Байгалийг ашигласан шар шавран байшин,модон байшинд амарч болох газар болон Агар модноос үүсдэг питоисайд бодисыг ашиглан диатезийг эмчилж,стрэссийг тайлах боломжтой эмчилгээний газар бий.

  • ADD Өмнөд Чолла аймаг Жанхын гүн Жанхын ыб Үүдлэнд кил 180
  • TEL +82-61-864-0063
  • HOMEPAGEwww.jhwoodland.co.kr

 

Жансон Чүглёнсан агар модны ой

4~50 жилийн настай агар мод, царс мод зэрэг 1,184га ой модтой газар юм. Ой модыг ашигласан янз бүрийн хөтөлбөртэй танилцаж болно.

  • ADD Өмнөд Чолла аймаг Жансон гүн Сосаммён Муам ли сан 98
  • TEL +82-61-393-1777~8

 

 

Үзэх зүйл & хоол

Дамьян Дог Калби

Дог Калби дээр үед хаан иддэг хоол байсан бөгөөд хаан гараараа бариж идэх нь муухай учир хавирагны махыг жижиглэж хийсэн хоолыг Дог Калби гэдэг. Энэ хоол нь идэхэд маш амар, хүн болгон дуртай хоол бөгөөд энгийн Дог Калбинаас амтан илүү билээ.

 

Канжин Хэчүнтан

Хэчүнтан нь мах, далайн бүтээгдэхүүн, ургамлын бүтээгдээхүүнтэй хоол бөгөөд энэ хоолыг залууждаг хоол гэж нэрлэдэг. Мөн маш олон хүмүүс дуртай хоол билээ.

 

Мугпу Намжин шөнийн Зах

Амтат хоол болон янз бүрийн бүтэгдэхүүн авах боломжтой зах бөгөөд дуучин Намжиний нэрээр нэрэлсэн зах юм. Солонгосын шөнийн захын соёлтой танилцаж болно..

  • Ажлын цагДолоо хоног бүрийн баасан, хагас сайн өдөр 18:00~22:00

 

Дамьян Сусэвон цэцэрлэгт хүрээлэн

Жусон улсын үеийн нэртэй цэцэрлэгт хүрээлэн. Байгалийн зураг зурдаг хүмүүс заавал очиж үзэх ёстой газар юм. Хулс модний тансаг үнэр болон сайхан байгалтай цэцэрлэг юм. Жэволдан, Куанпүнгаг гэх газар нь маш үзэсгэлэнтэй билээ.

 

Канжин Марян Нулту загасны зах

Марян далайн боомт нь баруун урдад байрладаг бөгөөд бат загас, алгана загас, хадран загас ихтэй газар юм. Марянпугу бол хамгийн үзэсгэлэнтэй далайн боомтоор үнэлэгддэг билээ. Өдөрөөс илүү оройн үзэсгэлэнтэй Марян далайн боомт дээр долоо хоног бүрийн хагас сайн өдөр концерт тоглодог.

 

Ёсү Хянилам

Нар луу харсан хийд гэсэн утгатай энэ газар нь нар мандахыг харахад тохиромжтой бөгөөд 4р Буддагийн ариун газар юм. Камели мод болон шигүү ургамалтай Кыму уул, далай нь маш үзэсгэлэнтэй. Өмнө зүгт нар мандахыг харахад хамгийн тохиромжтой газар юм.

 

TOP